ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийн загвар

 

 

 

Энэ удаа Аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллах гэж байгаа инженер техникийн ажилчидыг сургах хөтөлбөрийн загварыг уншиж байгаа уншигчиддаа зориулж нийтэлж байна.

Аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллаж эхлэж байгаа ажиллахыг төлөвлөж байгаа хүмүүст миний оруулж байгаа мэдээлэл бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын  /эзэд/ ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр

Нэг. Ерөнхий зүйл

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль /цаашид ХАБЭА гэнэ/- ийн  17 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж, байгууллагын  /эзэн/, ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтыг энэхүү хөтөлбөрийн дагуу явуулна.

ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн багш, инженер удирдан явуулж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын  2008 оны  127 дугаар тушаалаар батлагдсан “ ХАБЭА-н” сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу явуулан, гэрчилгээ олгоно.

 

 

ХАБЭА –н Мэргэшүүлэх түр сургалтын сэдэвчилсэн хөтөлбөр

Хичээлийн сэдэв

цаг

1.

ХАБЭА-н тухай хууль

4

2.

Хөдөлмөрийн тухай хууль

4

3.

ХАБЭА-н менежментийн систем

2

4.

Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй

2

5.

Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

2

  6.

Цахилгаан,цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

2

7.

Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа

2

8.

Аж ахуйн нэгж ,байгууллага дээрх ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах журам

2

9.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл,хурц хордлогын шалтгаан, түүнийг бууруулах арга хэмжээ

1

10.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл,хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм

4

11.

Галын аюулгүй байдлын тухай хууль

1

12.

Гамшигаас хамгаалах тухай хууль

1

13.

Онцгой байдлын үед ажиллах журам

2

14.

Осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж

3

15.

ДАДЛАГА, ТЕСТ,СЕРТИФИКАТ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6

 

НИЙТ

40

Түр сургалтын хөтөлбөрийн агуулга:

        1.Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилго,ерөнхий ойлголт, нэр томъёоны тодорхойлолт;

-ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт;

-Үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм тоног төхөөрөмж, даралтат сав шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизм, химийн хортой ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхит бодистой харьцахад тавих ерөнхий шаардлага;

-Аж ахуйн нэгж, байгууллагын  ХАБЭА –н ажлын зохион байгуулалт;

- ХАБЭА –н талаар ажил олгогч, ажилтны хүлээх үүрэг, хариуцлага;

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого тэдгээрийг судалж бүртгэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ;

-ХАБЭА- н хууль тогтоомжийн биелэлтэнд тавих хяналтын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ.

                          2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль:

-Аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээг санаачлах, байгуулах, бүртгүүлэх, дагаж мөрдөх, хяналт тавих тухай.Хамтын гэрээнд ХАБЭА-н  талаар тусгах асуудал, тэдгээрийн үндэслэл, санхүүжилтийн тухай;

- Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээ нь хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ХАБЭА- н тухай хуультай хэрхэн уялдах нь;

-Цалин хөлс,олговор,ажил амралтын цаг, насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, тэдгээоийн ХАБЭА-н асуудлбг шиидвэрлэх нь;

-Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага,ХАБЭА-н тухай хуулийн уялдаа;

-Хөдөлмөрийн хамтын ба ганцаарчилсан маргааны зохицуулалт.

                                 3.ХАБЭА-н менежментийн систем:

-Аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх ХАБЭА-н менежментийн системийн зорилго, ач холбогдол, ХАБЭА-н менежментийн систем ба бизнесийн уялдаа;

- ХАБЭА-н менежментийн системийн элементүүд;

- Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н бодлогыг тодорхойлох;

- ХАБЭА-н менежментийн системийн зохион байгуулалт;

- ХАБЭА-н менежментийн системийн төлөвлөлт ба хэрэгжүүлэлт;

- ХАБЭА-н менежментийн системийн үйл ажиллагааны үнэлэлт;

- ХАБЭА-н менежментийн системийг сайжруулах үйл ажиллагаа.

                           4.Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй:

-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн тухай ойлголт, нэр томъёоны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ;

- MNS  ISO 6385:2000,  MNS  5078:2001,  MNS  4996:2000,  MNS  5010:2001,  MNS 4994:2000,  MNS  5105:2001  стандарт тэдгээрийн зөвшөөрөгдөх хэмжээ, тодорхойлох аргууд;

-“Хөдөлмөрийн нөхцөл”,     “Хөдөлмөрийн бүтээмж”,  “ Хөдөлмөрийн нөхцөл-үйлдвэрлэлийн осол”,  “Хөдөлмөрийн нөхцөл –мэргэжлээс шалтгаалсан өвчлөл”,

-Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, эдэлгээ,цэвэрлэгээ ариутгал, эрүүл мэндийн үзлэг, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс.

                             5.Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага;

-Тоног төхөөрөмжтэй холбоотойгоор гарах үйлдвэрлэлийн ослын шалтгаан;

- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт,бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт;

-Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны сургалт,зааварчилгаа;

- Тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа;

- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт, авах хэмжээ;

- Тоног төхөөрөмжийн хаалт,хамгаалалт, зогсоох, унтраах, хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, стандарт.

                    6.Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:

-Цахилгаан хүчдэлийн хүний бие организмд үзүүлэх үйлчлэл,учруулж болох гэмтэлийн хэлбэрүүд, хүний биеийн цахилгааны эсэргүүцэл, төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан хэлхээний хүний биед учруулж болох эрсдэл, үйлдвэрлэлийн цахилгаан хэлхээний аюулын зэрэглэл;

-Цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд:  / цахилгаан дамжуулах хэсгээс хамгаалсан тусгаарлалт,битүүмжлэл хийх, өндөрт байрлуулах, хамгаалалтын газардуулга, цахилгаан дамжуулдаггүй шал, анхааруулах дохиолол, санамж, хамгаалах хэрэгсэл, цахилгаанд нэрвэгдэгсэдэд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа,цахилгааны инженер, цахилгаанчид тавигдах шаардлага;

- Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцагсадын аюулгүй ажиллагааны сургалт, мэдлэгийг шалгах, бие даан ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөх.

7. Даралтат сав, шугам хоолой, өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагаа:

-Үйлдвэрлэлд ашиглагдаж буй даралтат сав, шугам хоолойд гарч болох аюул, осол түүний шалтгаан, даралтат сав шугам хоолойд тавигдах ерөнхий шаардлага;

-Даралтат сав, шугам хоолойн ялгах тэмдэглэгээ, өнгө будаг,анхааруулах бичиглэл, бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт.Даралтат сав, шугам хоолойтой харьцан ажиллагсдад явуулах сургалт, зааварчилгаа, гэрчилгээжүүлэлт;

-Даралтат савыг зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа;

-Өргөн тээвэрлэх машин механизмд тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага,угсралт, суурилуулалт, туршилт хийх үеийн аюулгүй ажиллагаа, техникийн бичиг баримтын бүрдэлт, хөтлөлт;

- Өргөн тээвэрлэх машин механизмаар ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, ажиллагсадын шалгалт гэрчилгээжүүлэлт;

- Өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт.

                  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт:

-ХАБЭА-н сургалт зохион байгуулж шалгалт авах журам;

-Шинээр ажилтан бэлтгэх үеийн сургалт;

-Компанийн нийт ажилтны сургалт;  /урьдчилсан зааварчилгаа, ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа, давтан зааварчилгаа/

-Ажил олгогч, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт.

9. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан түүнийг бууруулах арга хэмжээ:

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарахад нөлөөлж буй  хүний хүчин зүйл;

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг бууруулах техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээ.

10.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм:

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох,бүртгэх, мэдээлэх

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах аргууд;

- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг арилгах арга хэмжээний төлөвлөгөө.

11. Галын аюулгүй байдлын тухай хууль:

-Хуулийн тухай ерөнхий ойлголт, зорилго, нэр томъёоны тодорхойлолт;

-Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд;

-Гал унтраах, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрт тавигдах шаардлага, стандарт;

-Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах;

- Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх, илэрсэн зөрчилийг арилгах;

- Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжид тавигдах галын аюулгүй шаардлага;

-Гал гарсан үед авах арга хэмжээ.

                          12. Гамшигаас хамгаалах тухай хууль:

-Хуулийн зорилго, нэр томъёо, тодорхойлолт, гамшигийн төрөл;

-Гамшигийн удирдлагын тогтолцоо;

-Гамшигийн үеийн харилцан ажиллагаа;

- Гамшигийн үеийн эрэн хайх, авран хамгаалах ажиллагаа;

-Шархдагсад, нас барагсадыг ангилан ялгах, асрах ажиллагаа;

-Нүүлгэн шилжүүлэлт;

-Бусад.

                        13.Онцгой байдлын үед ажиллах журам:

- Аж ахуйн нэгж, байгууллага дээр онцгой байдлын үед ажиллах журам боловсруулах;

-Гамшигийн үед  аж ахуйн нэгж, байгууллага онцгой байдлын албаны харилцан ажиллагаа;

- Гамшигийн үед  ажиллах мэргэжлийн ангиудын сургалт, хангалт;

-Бусад.

                    14. Осолдогсдод үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж:

-Ухаан алдсан үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Яс хугарсан үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

 -Хөлдсөн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

- Цус алдаж байгаа үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

-Цахилгаанд нэрвэгдсэн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж;

 

Та үүнийг ашиглаж байгаа бол заавал үүнд баригдалгүй эдгээр сэдвийг оруулан сургалтаа явуулж болно гэдгийг хэлэх байна. За бүгдэд нь амжилт.

 

 

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. SMG (зочин) | 2011-04-30 11:36:05
ene hutulburuu delgerenguigeer gargaj boloh u?
2. lesSaf | 2011-05-02 10:09:51
delgerengui gargana geheer yg yu gsn ug ve? hutulburiig n delgerengui bichih talaar asuuj bnu?
3. сараа (зочин) | 2011-08-29 21:38:57
Сургалт нь хаана явагддаг юм бэ. сургалт гэрчилгээ нь хэрэгтэй байна.
4. enhee (зочин) | 2011-10-25 15:00:04
ayulgui ajilgaanii talaar ih zuil abah heregtei b aa. hund daatsiin maishinii tuhai teeberiin.
5. Батзориг. Ц (зочин) | 2011-11-27 14:26:55
Танай сургалтын хугацаа, төлбөр, хаяг, утас, байршил зэргийг мэдмээр байна
6. Oyunaa (зочин) | 2011-12-26 09:39:20
Mash saihan heregtei surgalt bn. tanai hayag?
7. ideree (зочин) | 2012-01-05 13:43:14
hna hezee yamar jurmaar boldog surgalt yum boloo holboo barih utas bgaa bolov uu
8. Даваа (зочин) | 2012-01-30 16:18:28
тогтмол явагддаг сургалт бий юу яаж холбоо тогтоох вэ утас
9. Даваа (зочин) | 2012-02-01 08:54:58
ойрын гуд сургалт явагдах уу төлбөр нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү davaahuu.jijgee@y.c холбоо барих утасны дугаараа
10. batbaatar (зочин) | 2012-02-27 15:07:13
saihan bnaoo
11. О Алимаа (зочин) | 2012-02-28 15:10:33
сайн уу танай кампаний мэдээлэлтэй яаж танилсах вэ холбоо барих утасаа өгн үү
12. lesSaf | 2012-04-07 16:08:27
Сургалтыг хэд хэдэн газар явуулдаг. ЗТБХЯамны харъяа ССХОБЗАлба жилд 2 удаа сургалт явуулдаг. 3 жилийн ажиллах эрхтэй гэрчилгээ олгодог. Өөр газруудын хаяг шаардлагатай бол comment үлдээнэ үү. Ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа хэлвэл чадлаараа нийтлэе
13. boogii (зочин) | 2012-04-08 11:21:21
ene eeljiin surgaltand yaj hamragdah we
14. chuk_ehlel (зочин) | 2012-04-28 16:50:24
hi, зэрэг олгох сургалт байдаг юм бол уу? байдаг бол хаана, хэдэн сард явагдаг юм бол? өөр олон олон мэдээллэл тавиарай танай хамт олонд амьжилт хүсэе.
15. munkhjargal (зочин) | 2012-06-03 17:56:04
ХАБЭАсургалт хаана явагдаж баигаа тодорхои бич хаяг
16. eegii (зочин) | 2012-07-23 09:30:33
Tanai surgaltad suuh huseltei bn, herhen holboo barih we? tolbor hed we?
bairlal haana we?
bayrlalaa
17. гэрэл (зочин) | 2012-07-24 16:48:24
5.Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа:

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавигдах аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага;

Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа зэрэгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэд авч болох уу боломжтой бол хариу ирүүлнэ үү
18. гэрэл (зочин) | 2012-07-24 17:01:09
Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны сургалт,зааварчилгаа;

- Тоног төхөөрөмжид техникийн үйлчилгээ, засвар хийх үеийн аюулгүй ажиллагаа;

- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны байдалд тавих хяналт, авах хэмжээ;

- Тоног төхөөрөмжийн хаалт,хамгаалалт, зогсоох, унтраах, хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлага, стандарт зэргийн тухай дэлгэрэнгүй зүйлсийг боломжтой бол явуулж тус болооч. ямартай ч надтай адил шаардлагатай мэдээлэл хэрэгтэй хүмүүст тус болж байгаад баяртай байна. бүх хаашаа хандхаа мэдэхгүй байсан юм. баярлаа амжилт хүсье
19. МӨНХДОРЖ (зочин) | 2012-10-09 19:42:28
ХАБЭА-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ ГЭЖ ЯГ ЮУ ВЭ
20. Гоо (зочин) | 2012-10-16 15:45:24
Сайн байнуу манай байгууллага сургалта авах хүсэлтэй байна та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ. Холбогдох хаягаа явуулна уу баярлалаа. Жич: Тун яаралтай
21. цолмон (зочин) | 2012-10-19 21:24:04
энэ сургалт одоо хэзээ эхлэх вэ хэд хоног үргэлжилдэг юм бол?
22. Bayarmaa (зочин) | 2013-01-03 10:28:23
Сургалт хэзээ эхлэх вэ,Сурах гэсэн юм
23. naraa (зочин) | 2013-01-04 17:58:06
сургалтийн төлбөр нь хэд вэ
24. naraa (зочин) | 2013-01-04 18:02:54
сургалтийн төлбөр нь хэд вэ
25. Adiya (зочин) | 2013-01-21 12:21:01
ХАБЭА-н инженер давтан сургалтанд сурч сертификат авах гэсэн юм.Мөн ажилчдын сургалт авах гэсэн юм.
26. munkhtsetseg (зочин) | 2013-02-19 15:26:50
oiriin ued surgalt yavagdah uu hamragdah huseltei bna
hariu bicheech
hayag holboo barih utas hed ve

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.